Бакалаврын мэдээлэл

Шаардлага

  • Элсэгчид нь магадлан итгэмжлэгдсэн бүрэн дунд боловсролын сургууль/ахлах сургууль/ төгссөн байх шаардлагатай
  • Элсэгчийн эцэг, эх нь Солонгос улсын иргэний бүртгэлгүй гадаадын харьяат иргэд байх шаардлагатай

Мэдээлэл

  • TOPIK-н 3 ба түүнээс дээш төвшин эсвэл Конкук их сургуулийн хэлний бэлтгэлийн 3 ба түүнээс дээш төвшин дүүргэсэн
  • Бүртгэлийн хураамжаа заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана.
  • Хүсэлт гаргагч бүр ярилцлагад орох бөгөөд ороогүй тохиолдолд элсэлт цуцлагдана.
  • Урлаг, Дизайн, Технологийн шинжлэх ухаан зэрэг мэргэжлээр хүсэлт гаргагч нь ярилцлагад 60-с бага оноо авбал элсэлт цуцлагдах болно
  • Хөгжмийн сургуульд хүсэлт гаргагчын оноо 60-с бага байх тохиолдолд цуцлагдана.
  • Бүрдүүлж буй материалууд солонгос болон англи хэлний аль нэгээр албан ёсны орчуулгын төвөөр орчуулж тамгалуулсан байх шаардлагатай
  • Багшийн захиа (recommendation letter) тухайн багшийн мэдээлэл хангалттай байх. Мөн дугтуйлж багш өөрийн гараар битүүмжилж тамга тэмдэг, гарын үсэг зурсан байх шаардлагатай.
  • Материалуудаа эх хувиар нь өөрийн биеээр болон шуудангаар заасан хугацааны дотор дамжуулаагүй тохиолдолд бүртгэл цуцлагдана.
  • Сургуульд бүрдүүлж өгсөн материалыг буцаан олгох боломжгүй

Магистр, докторын Мэдээлэл

Шаардлага

  • Элсэгчийн эцэг, эх нь Солонгос улсын иргэний бүртгэлгүй гадаадын харьяат иргэд байх шаардлагатай
  • Элсэгч нь баклаврын зэргийг хамгаалсан байх
  • TOPIK-н 3 болон түүнээс дээш оноотой байх эсвэл Конкүк их сургуулийн хэлний бэлтгэлийн 3 ба түүнээс дээш төвшин дүүргэсэн байх
  • IBT 80, IELTS 5.5, TOEFL PBT 550, CBT 210, TEPS 551-с дээш оноотой байх
  • Сургуульд бүрдүүлж өгсөн материалыг буцаан олгох боломжгүй

Мэдээлэл

  • Онлайн бүртгэл дууссаны дараагаар тэнхим болон мэргэжилээ солих боломжгүй.
  • Бүртгэлийн хураамжаа заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана
  • Бүрдүүлж буй материалууд солонгос болон англи хэлний аль нэгээр албан ёсны орчуулгын төвөөр орчуулж тамгалуулсан байх шаардлагатай.
  • Урлагийн төрөл : Практик шалгалт (80-100 оноо)
  • Хөгжмийн сургалт : Практик шалгалт (80-100 оноо)
  • Тэнхимээс хамааран нэмэлт материал шаардах магадлалтай.
  • Хэлний онооны хүчинтэй хугацааг хянаж бүртгүүлэх шаардлагатай.
  • Багшийн захиа (recommendation letter) тухайн багшийн мэдээлэл хангалттай байх. Мөн дугтуйлж багш өөрийн гараар битүүмжилж тамга тэмдэг, гарын үсэг зурсан байх шаардлагатай.

Mokwon University мэдээлэл

service

Хэлний Бэлтгэл

Дэлгэрэнгүй
service

Үндсэн Анги

Дэлгэрэнгүй
service

Тэтгэлэг

Дэлгэрэнгүй